Monday, October 22, 2007

Хулан хуримлав.
















Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд

Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээрээ цугласан долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Айл боллоо бид хоёр……

...хэмээн өлзий учрал бүрдсэн билэгт сайн өдөр (2007 оны 10-р сарын 21) өрх гэрийнхээ гал голомтыг асааж, Булган хэмээх цоглог агаад нүдэнд дулаахан аавын хүүтэй хуримлан жаргаваа Хулан маань.

Хуримын ажиллагаа эрхэмсэг бөгөөд тансаг сайхан болсон юм. Ингээд хуримын талаар товч өгүүлье.





Эзэгтэй маань гал голомтоо бадраав.

Олон алдартай дуучид ирж ая дуугаа өргөсөний нэг нь Номин талстын Дээгий байлаа. Тэрээр хуримлаж буй хосуудад баяр хүргэн, цу-па-ра ра-гаа уянгалуулсан юм.




Улаан-сарнай хамтлаг бүжив.


Жаргалтай хосууд Булган, Хулан
(нэр нь хүртэл зохицож байгаа биз Булган, Хулан)



Манайхан найрын ширээний ард
(Төгсбаяр, Энхтуяа, Одбаяр)

Манайхан найрын ширээний ард
(Үүрцайх, Болдмаа, Өлзийнаран, Болдбаяр, Боёо)

Манайхан найрын ширээний ард
(Болдбаяр, Боёо, Цэрэндорж)


Манайхан найрын ширээний ард
(охидын хамтлаг)

Манайхан найрын ширээний ард
(Наранбаатар, Алтанзагас)


Хосууд маань ангийнхан дээрээ ирж хүндэтгэл үзүүлэн, хундага тогтоов. (Хулан хэлэв: Та нартаа байрлалаа, хайртай шүү. (сэтгэл нь ихэд хөдөлсөн байлаа) За найзуудаа, гурван удаа тогтооно шүү. (тэр үнэхээр аз жаргалтай байв))



Баярлалаа Булган, Хулаан. Та хоёртоо энэ хорвоогийн хамгийн сайн сайханыг хүсье ээ. Үрээн танихгүй өнөр болж, үрээгээн танихгүй баян тансаг амьдраарай.

Найр хавтгайрав. Манайхан уулын сүлд дуугаа дуулахаа мартсангүй. (төрсөө-өөн нутгии-ийн үүүү-зэмж шингэээээд ..... гээд л авч өгсөндөө)

Хуландаа аз жаргал хүсье эээ.

Найр өндөрлөх дөхөж байна. (бултаараа зургаа татуулав)


Бид дэндүү дотно, дэндүү аз жаргалтай анги хамт олон юумаа.

Ингээд найр өндөрлөв.

Булган, Хулан хоёртоо дахин аз, жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Бал сараа сайхан тэмдэглээрэй.