Monday, July 30, 2007

Зугаалга сайхан боллоо


Болдбаяр маань ангийн найзуудаа Шарын гол дахь амралтын газар ирж амрахыг урьсан билээ. Төлөвлөгөө ёсоор 7-р сарын 20-ны Бямба гаригт Шарын гол явах байсан болов ч 10-аадхан хүн цугларсан, мөн Шарын гол явах нь арай хол санагдаад хотын ойролцоо салхинд гарахаар шийдэцгээсэн юм. Ингээд Тэрэлжийн цэвэр агаараар амьсгалж, цэнгэг усанд нь сэлэхээр явцгаалаа. (Жич: Ангийн андуудаа урьсан Болдбаяртаа баярлаж байгаагаа илэрхийлье. Найзууд нь дараа заавал очноо.)

Мэлхий хадны ойролцоо бууддаллаж, майхнаа босгож байгаа нь...
Хулан: Майхнаа салхинд хийсэхээргүй сайн бөхлөөрэй.
Ганболд, Нэргүй: За ойлоо, ойлоо....

Өлзийнаран: Нөгөө хэдийг майхан босгож байх зуур хэдүүлээ жаахан хусаад авъя.
Охид: Тэгье, тэгье, замд өлссөн байна шүү. хэ хэ хэ....

Ганболд: За ингээд зугаалга нээснийг мэдэгдье. Хэдийгээр зарим найзууд маань энд ирээгүй ч тэдэндээ бас та нартаа ажлын амжилт хүсээд үүнийг тогтооё. (инээмсэглэв)

Өлзийнаран: За айргаан их ууж, архиан бага уу. Манайхан гоё шүү (бүгд инээлдэв)

Ангийнхан: Монгол орон юутай үзэсгэлэнтэй сайхан бэ? (бүгд шагширцгаав)

Байгалийн үзэсгэлэнд зургаа татуулав.

Өлзийнаран: Хорхогноос чилагуу л ноогдох юмдааааа надад... хэ хэ

Алив охидоороо нэг зургаа татуулчие.

Тэгвэл хөвгүүдээрээ нэг татуулчие

Увс, Хэнтийн аваргууд зодоглов. Нар жаргаж, үүр цайн тахиа донгодов. Үд болж үхэр мөөрөв. Аваргууд хаялцдаггүй ээ. Тэгээд салав. Барилдсан газар нь гахай соёогоороо сэндийчсэн юм шиг овон, товон болсон байлаа.

Бүгдээрээ (Үүрцайх маань зураг аваад л зурган дээр гарахгүй юмдаа, ингэхэд Хулан хаачив аа)

Үүрцайх: Алив нэг сайкан көгжилдийл дөө. да да да да ра ра да да да да ра ра.....

Галын наадам хийв.
За ингээд галын наадмаа өндөрлье дөө, сайхан амарцгаагаарай.

Наба: Шөнө одоо ямар амьтан нь хожуул шатаачихдаг байна аа. Манайхан лав биш. За ямар ч байсан цурмыг нь бүр мөсөн унтраахгүй бол энэ сайхан ой шатаж мэднэ.
Өглөө ямар сайхан байна аа. Энэ агаарыг нь ээ. (Ингээд майхнаа хураагаад голын эрэг бараадахаар хөдөлцгөөв)

Замаараа Мэлхий хаданд саатаж зургаа татуулав.

Гол дээр: Голын усны урсгал намуухан харагдах авч яг дотор нь ороход маш хүчтэй юм ааа.

Бооёоо маань гол дотор байсан шилний хэлтэрхийд хөлийнхөө хурууг зүсчихсэн нь биднийг нэлээд сандралд оруулав. Хулан хөлийг нь даавуугаар боож, цусыг нь тогтоохыг хичээж байна. Хүмүүсээ гол руу битгии хог хаяж байгаарай, байгаль дэлхийгээ хайрлагтун.

Ганболд худлаагаасаа сэлж байгаа нь. хэ хэ хэ

Наба: Өлзий чи ингээд хүнийг хорон үгээр малтаж бай, май чи.......
Өлзий: Өвдөхгүй байна. Бөгснөөс хөлөө авдаа... ха ха ха

Бек Хөтөлөөс Ганболд руу утасдав:
Ганболд: Бек ээ чи яг одоо Хөтөлөөс такси бариад гарахгүй бол найзын холбоогоо тасаллаа.
Бек: Такси олдохгүй, дугуйгаар гаръя, ха ха ха
Ганболд: Юугаар ирэх нь хамаагүй, ямар ч байсан хүрээд ир......(харамсалтай нь нэг сонин тэсрэх чимээ гараад утас тасрав.)

Наба дархан мэхээ дархан хийлээээээээээээээээ.
Хэн нь том гэдэстэйгээ үзэх үү.

Тайлбаргүй.
Одбаярын хөөхнөө, хөөхөн байгаа биз

Наба: Аавын хөөхөн Нандоко

Үүрцайх: Сайхан зугааллаа. Одоо харицгаая даа найзуудаа. (Ингээд гэрийн зүг гэдэн годон гэцгээв.)

Friday, July 27, 2007

Мэндчилгээ


Сайн байцгаана уу ангийн анд нар аа?

Та бүхэндээ энэхүү блогийг өргөн барьж байгаадаа туйлын их баяртай байна.

Ангийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, улмаар зангидсан гар шиг эв нэгдэлтэй хамт олон болоход энэхүү блог бага ч атугай тус нэмэр болно гэдэгт найз нь гүнээ итгэж байна.

Та нартаа аз жаргал, баяр хөөр, амьдарлын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.



Хүндэтгэсэн
Л.Наранбаатар